Нийгэм

Маргааш дараах чиглэлүүдэд замын хөдөлгөөнийг хязгаарлана

Г.Хулан
2015-06-05 03:03

 Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээний үеэр замын хөдөлгөөнийг 08:00 - 18:00 цагийн хооронд түр хязгаарлахаар болжээ. Тухайлбал зүүн дөрвөн замын уулзвараас баруун тийшээ Энхтайваны өргөн чөлөө, Их тойруугийн гудамж-Сансарын тунел, Токиогийн гудамж /Сансарын Петровисын колонкоос урагш хэсэг/ Чингис зочид буудлын зүүн хойд уулзвар хүртэлх, 11 дүгээр хорооллын Залуучуудын өргөн чөлөө, Бага тойруугийн зам Ж.Самбуугийн гудамж, Гэсэр сүмийн уулзвараас зүүн тийш замууд, Энхтайваны өргөн чөлөө-Баруун 4 зам хүртэлх, Сөүлийн гудамж, Чингисийн өргөн чөлөө-Энхтайваны гүүрний хойд талын хэсэг, Олимпийн гудамж, Буян ХХК-ийн зүүн зам дотогш замууд хамаарагдах аж. Мөн гол гудамж замууд хаагдах үед Их тойруу, Намъяанжугийн гудамж, Нарны зам, баруун 4 зам, нарны гүүрээр үйлчилнэ. Энхтайваны өргөн чөлөөний зам хаагдах тул тухайн өдөр цахилгаан тээврийн хэрэгсэл буюу троллейбусны Т:2 "ХМК - Офицеруудийн ордон", Т:3 "3.4-р хороолол- БММЗ", Т:4 "Вокзал - Ботаникийн цэцэрлэг", Т:5 "Офицеруудын ордон - 3,4 хороолол" чиглэлийн үйлчилгээ зогсоно гэж мэдээлсэн юм. 

  Эдгээр замууд хаагдахтай холбогдуулан Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 51 чиглэлд өөрчлөлт оруулж, 676 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллахаар Нийслэлийн тээврийн газраас төлөвлөлт хийгээд байна.




  1. 150.129.143.* Зочин 2015-06-06 12:02
    laitai yumaa