Засгийн газар

Иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд

М.Энхмаа
2015-06-05 03:10

Өнөөдөр 14:00 цагаас Ерөнхий сайд Ч.Сайханбилэг засгийн газраас иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд авч буй зарим арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

“Төрийн орон сууцны корпораци” ЗГ-ын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрөөс иргэдийг орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор дараах үйл ажиллагааг явуулж байгаа ажээ.

Үүнд : 

- Төрийн өмнөөс Монгол улсын нутаг дэвсгэрт төлбөрийн чавдарт нийцсэн орон сууц барих, худалдан борлуулах

- Төрийн өмчийн орон сууцны санг бүрдүүлэх

- Гадаад, дотоодын санхүү, хөрөнгийн зах зээлээс хөрөнгө  босгох

- Бага болон дундаж орлоготой иргэдийг төлбөрийн чавдарт  нийцсэн  орон сууцаар хангах 

- Төрөөс хэрэгжүүлэх хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлогыг зохион байгуулах

Иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд  2014-2015 онд хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөгдөж байгаа төсөл хөтөлбөрүүдийг хүргэж байна.