Нийгэм

Хэрэглээний усыг хязгаарлахгүйгээр цэвэрлэх байгууламжийг засварлана

Г.Хулан
2015-06-05 04:20

 Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажлыг энэ сарын 15-аас эхлүүлэхээр боллоо. Уг засварын үеэр ахуйн хэрэглээний усыг хязгаарлахгүй бөгөөд цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг 48 цагийн хугацаанд зогсоохоор болжээ. Мөн энэ үеэр бохирыг Туул гол руу урсгахгүйгээр засварыг хийх болсон тухай НЗДТГ-аас мэдээллээ. Дашрамд дурьдахад жил бүр Төв цэвэрлэх байгууламжид тодорхой хугацаагаар зогсолт хийдэг бөгөөд энэ жилийн хувьд шугамын цооролт ихтэй учир  48 цагаар зогсоох болсон аж.