Спорт

“Ulaanbaatar Auto Show 2015” автомашины үзэсгэлэн маргааш эхэлнэ

Bolor Rose
2015-06-05 05:36

Дэлхийн шилдэг автомашины брэндүүд нэг дор цуглах “Ulaanbaatar Auto Show 2015” автомашины үзэсгэлэн Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд 2015.06.06-06.08-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнд Ford, Hyundai, Jeep, Kia, Nissan, Toyota, VolksWagen зэрэг брэндүүдийн шинэ, шилдэг загварын автомашинуудыг танилцуулах юм.
Үзэсгэлэнгийн үеэр дистрибьютор компаниудын онцгой хөнгөлөлт, урамшуулалд хамрагдахын зэрэгцээ оригинал сэлбэг хэрэгсэл, баталгаат засвар үйлчилгээний тухай нэдсэн мэдээлэл өгч даатгал, санхүүгийн түрээс, автомашины нэмэлт тоноглол, гоёл чимэглэл, дагалдах хэрэгсэл зэрэг тус салбартай холбоотой байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах ажээ. 
Энэ удаагийн автомашины үзэсгэлэнгийн онцлог нь МАДА буюу Монголын Автомашины Дистрибьюторуудын Ассоциаци ТББ-н гишүүн компаниудын албан ёсоор төлөөлдөг брэндүүд оролцож байгаа гэдгээрээ онцлогтой. Учир нь монгол орны цаг агаар дэд бүтцийн онцлогт тусгайлан тохируулж үйлдвэрлэсэн, 0 километр бүхий автомашинуудаас сонголтоо хийх боломж бүрдэх юм байна. 


  1. 150.129.143.* Зочин 2015-06-06 12:02
    ochij mashin avnaa
  2. 150.129.140.* Зочин 2015-06-05 21:35
    Hogiin yum boloh biz