Бусад

Зүүн хойд Азийн залуучууд Монголд чуулна

Bolor Rose
2015-06-08 01:22

 

Өнгөрсөн сарын 18-21-ний өдрүүдэд “Нэг Ази” чуулган манай улсад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн бол үргэлжлүүлэн энэ сарын 25-ны өдрөөс долдугаар сарын 2-ны хооронд Зүүн хойд Азийн залуус Монголд чуулна.  “Нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоо” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах уг чуулганыг Ази, Номхон далайн энх тайван, хөгжлийн төлөө хөдөлгөөн санаачлан НҮБ-ын Ази номхон далайн бүсийн нийгэм эдийн засгийн хороо, Дэлхийн Энхийн Их Наадам, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Монголын Сайн Дурынхны Байгууллагуудын Сүлжээ, Монголын Залуучуудын Холбоо, Дэлхийн Залуу Манлайлагчдын Академийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотноо зохион байгуулах юм байна. Чуулганаар энх тайвны тулгамдсан асуудал өнөөгийн нөхцөл байдлын талаарх илүү сайн ойлголт бий болгох , өөрсдийн туршлага мэдээллээ солилцох, хамтран ажиллагч  олон талуудын хүчин чармайлтыг нэмэгдүүлэх, Зүүн  хойд Азийн дэд бүсэд явагдаж буй залуучуудын сайн дурын үйлсийг хөхүүлэн дэмжих зэрэг хөгжлийн гол түлхүүр болсон  асуудлуудыг хэлэлцэх ажээ.