Бусад

“Биологийн олон янз байдал-2015” үндэсний гэрэл зургийн уралдаан бүтэн жил үргэлжилнэ

Э.Золжаргал
2015-06-08 02:29

“БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ-2015” үндэсний гэрэл зургийн уралдааныг Монголын шувуу судлалын нийгэмлэг, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Байгалийн түүхийн музей, МУИС-ийн ББС-ийн Амьтан судлалын тэнхим, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв /ЦУНБХТ/,  БОНХЯ-ны Байгаль хамгаалах сан /БХС/ санаачлан хамтран зохион байгуулахаар боллоо. 

Тус уралдааны үндсэн зорилго нь ургамал, амьтан, бичил биетэн, мөөг зэрэг онгон байгалийн амьд биесийн гайхамшгийг гэрэл зургийн агшинд буулгах замаар бүх насны хүмүүсийн амьд байгалийн онцлог, хайрлан хамгаалах мэдрэмж, идэвх, сонирхлыг төрүүлэхэд оршино. Мөн гэрэл зураг сонирхогчдыг олноор төрүүлэх, тэднийг байгальтай холбох гүүр болох, байгалийн амьд биесийн зан төрх, амьдралын хэв маяг, амьдрах орчны талаар танин мэдэхүйн мэдээлэл, мэдлэг хүргэхэд оршиж байгаа юм байна.

Энэ жилийн гэрэл зургийн уралдааны “БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ-2015”  хэмээх нэр нь  Монгол орны зэрлэг онгон байгальд амьдрах ургамал, амьтны гэрэл зургийг уралдуулах гэсэн утгыг агуулдаг. 


НОМИНАЦИ:
1. Ховор ургамал ба амьтан- Rare Wildlife
2. Гайхамшигт агшин ба хурд - Wonderful Actions and Great Speed
3. Ухаалаг технологи ба Монголын байгаль

УРАЛДААНЫ ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА:
2015 оны 06-р сарын 6- нд уралдааныг албан ёсоор нээсэн бөгөөд хөтөлбөр болон удирдамжийг нийтэд хүргэж эхэлснээр тус уралдаан нь нэг жилийн турш үргэлжилнэ. 
(Зураг авч дуусах хугацаа 2016 оны 4 сарын 1)

ОРОЛЦОГЧДОД ТАВИХ ШААРДЛАГА

  • Нас, хүйс, мэргэжил, шашин шүтлэг, үндэстэн, ястан харгалзахгүй Монгол улсын иргэн хэн бүхэн оролцох боломжтой.
  • 18 нас хүрээгүй хүүхэд оролцож буй тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагч нь зохиогчийн эрхийн асуудлыг хариуцах болно. 

ШАГНАЛ: 
Номинаци бүрд эхний 3 бүтээлийг шалгаруулна. Шагналыг гэрэл зургийн уралдааны хаалтын үйл ажиллагаа дээр гардуулна.

1-р байр: Өргөмжлөл, санаачилж, санхүүжүүлсэн байгууллагуудын гарын бэлэг, мөнгөн шагнал 

2-р байр: Өргөмжлөл, санаачилж, санхүүжүүлсэн байгууллагуудын гарын бэлэг, мөнгөн шагнал 

3-р байр: Өргөмжлөл, санаачилж, санхүүжүүлсэн байгууллагуудын гарын бэлэг, мөнгөн шагнал