Хүнс хөдөө аж ахуйтай холбоотой хуулийн төслүүдэд санал авч байна
Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр Хүнс,хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа тус яамнаас хэд хэдэн хуулийн төслийг боловсруулан салбарынхан дундаа хэлэлцүүлж байгаа талаар танилцуулсан байна.
Үүнтэй холбогдуулан тус яамнаас http://www.mofa.gov.mn/ хаягаар дараах хуулийн төслүүдэд иргэдээс санал авч байгаа ажээ.
Үүнд 5
- Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл
- Органик хүнсний тухай хуулийн төсөл
- “Тусламж, хандиваар малын эм, эмнэлгийн хэрэгсэл хүлээн авах, хэрэглэх” журмын төсөл
- Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл
- Тариалангийн тухай хуулийн төсөл
- Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй болон тус улсад хязгаарлагдмал тархалттай дотоод хорио цээртэй ургамлын өвчин, хог ургамал, хөнөөлт шавж, мэрэгч амьтдын нэрсийн жагсаалтын төслүүд багтжээ.
Санал авах хугацаа 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөр дуусгавар болох юм байна.