Засгийн газар
Үндсэн хуулийн өөрчлөлтийг ирэх намар хүртэл хойшлууллаа
2015-06-08 04:17
Өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаараа Ардчилсан намын бүлгийнхэн Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн мэдээллийг сонссон. Ажлын хэсгийнхэн энэхүү хуулийн төслийг Үндсэн хуулийн өөрчлөлтийг сонгууль болохоос зургаан сарын өмнө хийх ёстой гэж хуулинд заасны дагуу 2015 онд багтаан шийдэх ёстой гэж үзсэн.
Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцэх эсэх асуудлыг ирэх намар буюу 9 сарын 15 хүртэл хойшлуулсан байна.