Нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 300 сая иенийн тоног төхөөрөмж хандивлав

Г.Хулан
2015-06-08 04:19

 Өнөөдөр Японы засгийн газраас манай улсад үзүүлж буй буцалтгүй тусламжаар Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний Төв түүний салбар байгууллагуудад сэргээн засалт, эмчилгээ үйлчилгээ, оношилгоонд зориулагдсан 300 сая иенийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг олголоо. Тухайлбал 116-р сургууль болон Хараагүйчүүдийн үндэсний холбоонд 22 нэр төрлийн 233 ширхэг тоног төхөөрөмж, туслах хэрэгслийг хандивласан юм. Энэхүү тусламжийн гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засалтын тусламж үйлчилгээг үзүүлж, шинээр байгуулагдаж буй зургаан байгууллага иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдаж эрүүл мэндийн цогц үйлчилгээг иргэдэд үзүүлэх аж.