Бусад

Цагаан будааг калор багатай агшаах аргыг нээжээ

О.Намуун
2015-06-08 04:26

Дэлхийн олон үндэстний хоолонд хольц болгон хэрэглэж болдог ганц орц бол будаа. Цагаан будаа зөөлөн, хурц амтгүй бүр хямд үнэтэй гэдгээрээ ч бидний байнгын хэрэглээ болж чаддаг. Гэвч үүний хэт хэрэглээ нь зарим өвчин тэр дундаа таргалалт, чихрийн шижингийн үндэс болох нь бий. Учир нь үүнд агуулагдах цардуул хүний биед орсноор сахар болон хувирдаг бөгөөд нэг аяга будаанд ойролцоогоор 200 калор агуулагддаг.

Бидний байнгын хэрэглээ болсон цагаан будааг хэрхэн "эрүүл" болгох аргыг Шри Ланкын "Химийн шинжлэх ухааны коллежийн" нэгэн оюутан, багштайгаа хамтран олсон байна. Тэд илчлэгийг ойролцоогоор 50%-иар бууруулж агшаах аргыг нээжээ. Энэ ухаалаг арга нь энгийн химийн "заль" бөгөөд үндсэндээ будаанд агуулагдах цардуулын бүтцийг өөрчлөнө гэсэн үг юм. 

  1. Будаандаа Липид (эсвэл Кокосын тос) нэмж агшаана
  2. Агшсаны дараа тэр даруй хөргөнө

Ердөө дээрх хялбархан хоёр алхмыг хийснээр бүтцэд өөрчлөлт орж калор нь багассан аж. Тос цардуултай харилцан урвалд орж бүтцийг нь өөрчилсөн бол хурдан хөргөх нь цардуулын өөрчлөлтийг дэмжжээ. Тус агшаах аргын үр дүнд будааны калор 10-12%-иар буурсан бөгөөд тэд 50-60 хувь хүртэл бууруулах боломжтой гэж үзэж байгаа юм.

Цагаан будаа жин нэмэх гол шалтгаан биш ч аяга будаанд агуулагдах калорын хэмжээг бууруулснаар ирээдүйд томхон хувьсал болно гэж тэд үзэж буй гэнэ.