Спорт
“Tiger street football 2015” тэмцээн энэ сарын 27-нд эхэлнэ

2015-06-08 05:02
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Tiger street football 2015” тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээн анх 2013 оноос зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд зориулалтын тороор хүрээлсэн талбай дотор тавын эсрэг таван тоглогч өрсөлддөгөөрөө онцлог билээ. “Tiger street football 2015” тэмцээн гудамжны хөлбөмбөгийн 64 багийн лиг болон өргөжиж байгаа
бөгөөд энэ сарын 27-ны өдрийн 9:00 цагт ҮСАХ-ийн гадаах талбайд нээлтээ хийх юм.
Тэмцээний нийт шагналын сан 15 сая төгрөг байх бөгөөд эхний гурван байр эзэлсэн багууд болон шилдэг тоглогч нарыг шалгаруулах аж.