Бусад

13 сая төгрөгийн шагналын сантай "Ub Dance Festival" зохион байгуулагдана

Э.Золжаргал
2015-06-08 05:19

Найрсаг УЛААНБААТАР хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн соёл урлагийн газар,Y&R байгууллага хамтран анх удаа UB DANCE FESTIVAL-ийг 2015 оны 6-р сарын 27-нд 18:00 цагаас зохион байгуулах гэж байна.

Өндөр шагналтай энэхүү фестивал нь орчин үеийн хотын соёлыг дэмжих, түгээх, сурталчлах, орчин үеийн бүжгийн урлагийг сурталчлах, хөгжлийг дэмжих, орчин үеийн бүжгийн хамтлагуудыг олон нийтэд таниулах, жуулчдад Улаанбаатар хотын соёлыг сурталчлах зорилготой арга хэмжээ юм

"UB DANCE FESTIVAL" орчин үеийн чөлөөт бүжгийн төрөл болох рэп бүжиг, хип хоп бүжиг, брэк бүжиг, гудамжны бүжиг, електро бүжгийн төрлүүдээр бүх насны орчин үеийн чөлөөт бүжгийн хамтлагууд оролцоход нээлттэй. Тус арга хэмжээнд 2-20 хүний бүрэлдэхүүнтэй нийт 40 баг оролцоно. 

Урьдчилсан шалгаруулалт 2015 оны 6-р сарын 13 ны өдөр 10 цагаас Баянзүрх дүүргийн Жанжин клубын соёлын зааланд зохион байгуулагдахаар болжээ. 

ШАГНАЛЫН САН:
1-Р БАЙР 
6.000.000 ТӨГРӨГ /Олон Улсын Бүжгийн Байгууллага IDO-гийн тэмцээнд орох эрх/
2-Р БАЙР 
4.000.000 ТӨГРӨГ
3-Р БАЙР 
2.000.000 ТӨГРӨГ
ТУСГАЙ БАЙР 2 БАГ ТУС БҮР 500.000 ТӨГРӨГ
(ШАГНАЛЫН САН НИЙТ: 13.000.000 ТӨГРӨГ)