Гэрч, хохирогчийг хамгаалах “хяналтын өрөө”-тэй болжээ
Тахарын ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах газар хуулиар хүлээсэн “Тодорхой үйлдлийг хязгаарлах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ”, “Гэрч, хохирогчийг тусгай, техник хэрэгслийн жагсаалт хэрэгслээр хангах, хэрэглэх журам” болон “Гэрч, хохирогчийг аюулгүй газар түр байрлуулах хамгаалалтын арга хэмжээ” зэргийг хэрэгжүүлэхийн тулд байршил тогтоогч төхөөрөмж /GPS/, IP/wireless хяналтын камерын системээр тоноглосон хяналтын өрөөний үйл ажиллагааг нээж буйгаа мэдэгдсэн байна.
Тус хяналтын өрөө нь хиймэл дагуулын GPS системээс Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хяналт тавих чухал ач холбогдолтой юм байна.
Ингэснээр хамгаалалтын ажиллагааны явцыг баримтжуулах, чиглэл маршрутыг хянах, заналхийлэгч этгээдийн үйлдэл хөдөлгөөнийг хянаж, гэрч, хохирогчид аюул тохиолдсон үед мэдээллийг шуурхай хүлээн авах, дамжуулах, хамгаалалтын арга хэмжээний шуурхай бэлэн байдлыг хангах боломжтой болж байгаа ажээ.