Төгсөх ангийн 49,839 оюутны ажлын байр бэлэн үү?
Монгол улсын нийт хүн амын 6%-ыг оюутан залуус, 17,4%-ийг 15-29-ны насныхан эзэлдэг.
Ажлын байр хүрэлцээгүй байдгаас тэдний ихэнх нь эдийн засгийн хувьд идэвхгүй иргэдийн тоонд багтдаг. Сүүлийн жилүүдэд улсын бүтээн байгуулалт, хөгжилд дэм болох салбараас илүү нийгмийн мэргэжилтнүүд олноор төгсөх болсон нь үүнийг нэг том шалтгаан юм.
Боловсрол Соёл шинжлэх ухааны яамнаас гаргасан төгсөгч ба ажлын байрны судалгаагаар 2012-2013 онд нийт 37,243 оюутан төгссөнөөс15,559 оюутан ажил эрхэлж байсан аж. Доорх инфогарфикаас нийгмийн салбарын мэргэжилтнүүд бусад салбараас хэд дахин их байгааг харж болно. Түүнчлэн төгсөгч ба ажил эрхлэлтийн харьцаа 50%-д ч хүрдэггүй байна.
Тэгвэл энэ жил буюу 2014-2015 онд нийт 178,295 оюутан бакалавр, магистр, докторын зэрэгт суралцаж байгаагаас 49,839 оюутан төгсөх ангид суралцаж байгаа аж.
Жил бүр энэ мэтчилэн шинэхэн төгсөгчдөд ажлын байр олох хүндхэн асуудал тулгардаг. Нэг талаас угаас л ажлын байр цөөтэй салбарт жил бүр элсэлт авж, олон мянган ажилгүй иргэдийг "боловсруулсан" сургуулиуд буруутай юу? Нөгөө талаас ажлын байрыг нь бэлдэж чаддаггүй төр засаг буруутай юу?
Аль эсвэл сүйхээтэй зан гарган ажил олж чаддаггүй оюутнууд өөрсдөө үүнд буруутай юу?