Дэлхийд

Их Британи Европын Холбооноос гарч болзошгүй

О.Намуун
2015-06-08 23:15

Их Британийн Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Филипп Хаммонд Их Британи улс Европын Холбоог орхиж болзошгүйг анхааруулаад байна. Учир нь 50 хүчирхэг консервативчууд Их Британи ЕХ-ны хууль дүрэмд эрх мэдэл бүхий, “зорилтоо хангах" чадвартай болохгүй бол ЕХ-г орхих санал гаргахаа мэдэгдээд байгаа аж.

Их Британи нь 1973 онд ЕХ-ны гишүүн орны нэг болсон. Филипп Хаммондын хэлснээр Их Британийг тэд нэгдэлдээ авч үлдэхийн тулд халамж, татвар зэрэг асуудлаар гэрээнд өөрчлөлт оруулах хэрэгтэй юм. Түүнчлэн шүүхийн халдлагын эсрэг тогтвортой байхын тулд ЕХ-оос шилжин ирэгсдийн халамж, тэтгэмжийн асуудлыг өөрчлөх, мөн татварын зээлийн тогтолцоотой болох, ЕХ-ны хууль дүрэмд оролцох эрх бүхий "улаан карт"-ыг ч хэрэгжүүлэх шаардлагатайг тэрээр BBC агентлагт мэдээлжээ.

Одоогоор, үндэсний парламент ЕХ-ны хууль тогтоомжийг үнэлэхэд шууд үүрэгтэй оролцох гишүүддээ “шар карт”, “улбар карт”-ыг хэрэгжүүлдэг байна.