Бусад

Туул гол дагуу завьт эргүүл ажиллана

М.Энхмаа
2015-06-08 23:29

Маргаашнаас Нийслэлийн онцгой байдлын газрын даргын  тушаалаар Аврах ангийн эрэн хайх, аврах салбарын албан хаагчид автомашин, завь бусад техник багаж хэрэгсэлтэйгээр Туул гол дагуу ажиллаж эхэлнэ.  

Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт завь, сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангаж ажиллах уг үйл ажиллагаа 9 сарын 10 хүртэл үргэлжлэх юм байна.

Нийслэлийн Онцгой байдлын газраас энэхүү үйл ажиллагааг зохион байгуулдаг болсноор усны ослоор амь насаа алдсан иргэдийн тоо буурсан үр дүнтэй байгаа ажээ.

Урин дулааны улирал ирж, аялал зугаалгын үе эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг голын эрэг орчим зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, аюулгүй байдлын тэмдэг тэмдэглэлээг мөрдөж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулж байна.