Бусад

"Porsche World Roadshow" зохион байгуулагдаж байна

О.Намуун
2015-06-09 00:41

Герман улсын алдарт Porsche автомашины компаниас дэлхийн олон улсад зохион байгуулдаг Porsche World Roadshow арга хэмжээг Монголд зохион байгуулж байна. Энэ арга хэмжээ 6-р сарын 8-14-ны өдрүүдэд Sky Resort цогцолборт болох аж.

Уг арга хэмжээнд зориулж Porsche AG болон Porsche Улаанбаатар төв хурд, хүч чадалтай, спорт загварын хамгийн сүүлийн үеийн 22 автомашиныг Герман улсаас авчраад байгаа юм. Түүнчлэн Porsche World Roadshow нь 250 гаруй хүндэт зочид болон оролцогчдод бүтэн нэг өдрийн турш тэдгээр автомашиныг тусгайлан байгуулсан тойрог замд турших, бартаат замаар аялах боломжийг олгох юм байна.