Бусад

Бүхнийг сурах нууц: Альберт Эйнштейний хүүдээ бичсэн зурвас

О.Намуун
2015-06-09 02:58

“Агуу Америкчуудын хүүхдэдээ илгээх захидал” номд түүхэнд мөнхөрсөн, олон суутнуудын захиаг багтаасан байдаг. Уг номд Альберт Эйнштейн хүү Ханс Альберт Эйнштейн дээ бичсэн зурвас бий. Тэрээр хүүдээ бүхнийг сурах нууц юу болохыг захин үлдээжээ.

    Дуртай зүйлээ хийж байхдаа чи цаг хугацаа хэрхэн өнгөрч байгааг ч анзаарахгүй. Энэ бол бүхнийг сурах нууц.”

"Хонгор Альберт минь,

Өчигдөр би чиний захиаг хүлээж аваад маш их баярлалаа. Учир нь чамаас захиа авахгүй нь гэж айж байлаа. Намайг Цюрихд очиход чамд минь их эвгүй байсан гэж чи надад хэлж байсан. Тиймээс л нэг нэгэндээ саад болохгүйн тулд өөр өөр газарт амьдарсан нь дээр гэж би бодсон юм.

Гэхдээ яадаг ч байсан жил бүр бүтэн нэг сарыг хамтдаа өнгөрүүлж байна шүү. Чамд надаас суралцах их олон зүйл бий. Бас чамд маш их хайртай аав бий гэдгийг энэ ганцхан сар ойлгуулах болно.

Миний хийж дуусгасан ажил бүр бусдын төлөө бус зөвхөн та нарын л төлөө байсан юм шүү. Хамгийн сүүлд би амьдралынхаа туршид хийж байсан хамгийн гайхалтай ажлаа дуусгалаа. Би чамд үүний талаар яринаа.

Би чамайг төгөлдөр хуур тоглож байгаад үнэхээр их баяртай байна. Төгөлдөр хуур болоод мужааны ажлыг би чиний насан дээр сургуульд явахаас ч илүү дээр зүйл гэж үздэг байлаа. Учир нь ийм ажил л чамшиг залуу хүүд тохирно. Багш чинь тоглуулахгүй байсан ч төгөлдөр хуураа үргэлж тоглож байгаарай.  

Дуртай зүйлээ хийж байхдаа чи цаг хугацаа хэрхэн өнгөрч байгааг ч анзаарахгүй. Энэ бол юуг ч сурах маш энгийн бөгөөд нууц арга. Заримдаа ажилдаа улайрсан үедээ би хоол идэхээ ч мартсан байдаг юм."