Бусад

Экокапсултай бол хаана ч амьдарч болно

Bolor Rose
2015-06-09 04:15

Братислав хотод орших архитектурын Nice Architects компани нь өвөрмөц шийдэл бүхий хүн амьдрахад зориулсан Экокапсулыг бүтээжээ. Капсул нь салхины болон нарны эрчим хүчээ хангадаг бөгөөд дотроо бичил гал тогоо, унтлагын өрөө, ариун цэврийн өрөөтэй ажээ. Хэрэглээний усаа борооны усыг шүүж хэрэглэдэг бөгөөд хоёр хүн  амьдрах зориулалттай. Капсулыг хөдөө  газар жуулчны бааз, хээрийн шинжилгээний ангид кэмп болгон ашиглахад нэн тохиромжтой. Мөн элдэв гамшгийн үед хэрэглэж болох  зориулалттай ажээ.