Засгийн газар

Шинэ яармаг - Агаарт амьдаръя

М.Энхмаа
2015-06-09 04:28

"Шинэ Яармаг” төсөл нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн нэг юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд баригдаж байгаа "Шинэ Яармаг" хороолол нь Улаанбаатар хотын анхны цогцолбор хороолол ажээ.

Уг төслийг хэрэгжүүлэхээр БНХАУ-ын Экспорт-Импорт банктай "Зээлийн ерөнхий хэлэлцээр"-ийг байгуулж, Засгийн газрын тогтоолоор Монгол улсын Хөгжлийн банк баталгаа гаргаж, ТОСК-аар дамжуулан 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн байна.

“Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хороолол нь нийт 2910 айлын орон сууц, 1100 автомшины газар доорх зогсоол, 2000 автомашины гадна зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй ажээ.

Энэхүү төсөл нь 3 үе шатнаас бүрдэх бөгөөд эхний үе шатны ажил өнгөрсөн 4-р сараас эхэлсэн байна. 

Энэ төслийн гол онцлог аль ч насныхан тухайн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж, “Шинэ Яармаг" төсөл хэрэгжүүлэгч компаниудад ажиллах боломжтой бөгөөд ажлын байртай болсон иргэд орон сууцны зээлд хамрагдаж, өөрийн барьсан орон сууцанд амьдарч болоход оршиж байгаа аж.