Тавантолгойн гэрээний англи, монгол хэл дээрх төслийг харьцуулан шалгаж байна
Өнөөдөр Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын болон дагалдах бусад гэрээг байгуулах асуудлаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах УИХ-ын ажлын хэсэг хуралдаж, дэд ажлын хэсгийн ажлын явцыг сонслоо.
Ажлын хэсэгт ажилллаж байгаа хуульчид гэрээний англи болон монгол хэл дээрх төслийг харьцуулан шалгаж байгаа юм байна. Энэ явцад англи болон монгол хэл дээрх төсөлд маш их зөрүү гарч байгаа учир гадаад хэргийн яам уруу шилжүүлэн албан ёсны орчуулга хийлгэх нь зүйтэй гэж үзжээ.
Мөн ЗГ-аас Энержи Ресурс ХХК болон Чайна Шенхуа Энержи компанийн хооронд байгуулах “Хамтарсан компани байгуулах гэрээ”, Энержи Ресурс болон Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хооронд байгуулах “Эрх үүрэг шилжүүлэх гэрээ”-ний төслүүдийг ажлын хэсэгт хүргүүлээгүй байгаа юм байна.