Бусад

Туркийн алдарт төгөлдөр хуурчийн тоглолт болно

О.Намуун
2015-06-09 05:12

Улаанбаатар хотноо "Туркийн соёлын өдрүүд" зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ арга хэмжээний хүрээнд Туркийн алдарт төгөлдөр хуурч Тулуйхан Угурлу 6-р сарын 11-нд Монголын дуурь, бүжгийн эрдмийн театрт өөрийн тоглолтоо толилуулна. Түүний хөгжмийн гоц авьяас 4 настайд нь илэрч байсан бөгөөд дэлхийн улс орнуудад 300 гаруй тоглолтоо хийж байсан түүхтэй.

Тэрээр Анатолийн 10 мянган жилийн түүхийг өгүүлэх "Anatolia: The Sun land" бүтээлийг тоглоно. Мөн тоглолтын эхэнд монголын 5 настай, төгөлдөр хуурч Отгонбаярын Нандингийн тоглолтоос сонирхуулах юм.