Засгийн газар

Согтууруулах ундааны цагийн хязгаарыг тогтоох санал дэмжигдсэнгүй

М.Энхмаа
2015-06-09 05:37

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм.

Энэ үеэр төсөлд заасан Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч нь харъяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтооно гэсэн заалтыг  гишүүдийн олонх дэмжих боломжгүй гэж үзжээ.  

Санал хураалтын явцад дэмжигдсэн саналуудыг нэгтгэн томьёолж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна.