Бусад

Корона вирусын тархалтыг хязгаарлахын тулд гар утасны сүлжээг хянахаар болжээ

Bolor Rose
2015-06-09 07:47

Өмнөд Солонгосын эрүүл мэндийн яамнаас өчигдөр  өглөө мэдэгдэл хийжээ. Корона вирусын халдвар авсан шинэ 23 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тус улсад нийт 87 хүн вирусын халдвар аваад байгаа ажээ.  Өвчний улмаас амиа алдсан хүний тоо 6 болж нэмэгдлээ. Шинээр халдвар авсан хүмүүсийн 17 нь вирусын анхны халдвартай тохиолдлын эзэн хэвтэж байсан эмнэлэгийн яаралтай тусламжийн өрөөнд ойр байсан хүмүүс байна гэдгийг албаныхан онцолжээ. Тиймээс халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор хөл хорионд байгаа хүмүүсийн гар утсыг хянахаар болжээ. Хөл хорионд байгаа 2300 хүн гэртээ байгаа эсэхийг нь баталгаажуулах зорилгоор гар утсыг нь хяналтанд оруулахаар болжээ.