Засгийн газар

Ипотекийн зээлийн үлдэгдэл 4-р сарын байдлаар 3082,7 тэрбум төгрөг

О.Намуун
2015-06-09 08:08

Банкнууд энэ сард нийт 1679 зээлдэгчид 96.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор нийт ипотекийн зээлийн үлдэгдэл 3082.7 1 тэрбум төгрөгт, нийт зээлдэгчдийн тоо 70498-т хүрсэн байна.

Нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 73.4 хувь буюу 2263.9 тэрбум төгрөгийг “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл (жилийн 8 хувийн хүүтэй зээл болон 8 хувийн хүүтэй зээлд шилжүүлсэн зээл), 24.3 хувь буюу 750.5 тэрбум төгрөгийг банкнуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 2.2 хувь буюу 68.2 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээр олгосон зээл бүрдүүлжээ. Үүнд хугацаа хэтэрсэн зээл 1.6%-ийг, чанаргүй зээл 0.5%-ийг тус тус эзэлж байна.

Тухайн сард нийт олгосон 96,1 тэрбум төгрөгийн зээл өмнөх сараас 1.0 хувиар өссөн ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.9 хувиар буурсан дүнтэй байгаа юм. Үүний зэрэгцээ 24.9 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн нь өмнөх сараас 13.9 хувиар буурсан ч өмнөх оны мөн үеэс төдийлөн өөрчлөлтгүй байгаа аж.

Монгол банкнаас сар бүр ипотекийн зээлийн тайланг танилцуулдаг. Энэ удаад 4-р сарын ипотекийн зээлийн тайланг инфографикаар танилцуулж байна: