Дэлхийд

102 настай дэлхийн хамгийн хөгшин оюутан дипломоо гардан авлаа

О.Намуун
2015-06-09 23:14

Герман улсын эргэн Ингэборг Рапопорт 102 насандаа докторын зэргийн дипломоо гардан авлаа. Ийнхүү тэрээр дэлхийн хамгийн хөгшин оюутан болсон байна.

Тэрээр Германы Хамбург Их сургуульд анагаахын чиглэлээр суралцаж байсан аж. Угтаа судалгаагаа 1937 онд дуусгаж, тухайн үеийн Германы хамгийн ноцтой өвчинд тооцогдож байсан сахуу өвчнөөр докторын дипломын ажлаа бичжээ.

Түүний ээж Еврей төгөлдөр хуурч байснаас болж тухайн үед Адольф Гитлер тэргүүтэй нацистууд түүнийг эцсийн аман шалгалтад нь оруулаагүй аж. Гэсэн ч Ингэборг Рапопортыг хууль эрхзүйн хувьд докторын зэргээ хүртэх бүрэн эрхтэй болох үед нь түүнээс шалгалт авалгүй олгож өгөх баталгааг Хамбург Их сургуулиас бичиж өгсөн байжээ. 

Ийнхүү тэрээр докторын дипломоо 80 жил дараа буюу өчигдөр гардан авлаа.