Нийгэм
Нийслэлийн 80 гаруй байгууллага "гахай" авчээ

2015-06-10 00:52
Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагын цэвэрлэгээ, ногоон байгууламж, тохижилтод үнэлгээ өгчээ. Шалгалтаар нийслэлийн 80 гаруй байгууллага орчноо тохижуулаагүй, цэвэрлэгээ муу байсан бөгөөд "гахай" үнэлгээ авчээ.