Дэлхийд

АНУ-ын тахианы махны 70% нь хавдар үүсгэгчтэй

О.Намуун
2015-06-10 01:03

АНУ-ын хүнс ба эмийн хяналтын албанаас тус улсад худалдаалагдаж буй тахиан махны 70% нь хавдар үүсгэгч хүнцэл агуулдгийг нотлоод байна. Махны зориулалтын тахиа үржүүлгийн газрууд тахиаг өсгөхдөө  3-Nitro® (хүнцэл агуулсан эм)-ийг ашигладаг байна. Үүнийг хоолонд нь хийж өгснөөр хурдан томорч, мах нь илүү гэгээлэг ягаан өнгөтэй болж ирдэг аж.

Хүнс ба эмийн хяналтын албаны эрдэмтэд тус эмээр бордсон тахиануудад органик бус хүнцлийн хэмжээ маш өндөр байгааг олж илрүүлсэн байна. Эмийн тэргүүлэх үйлдвэр болох Пфизер компанид уг эмийн үйлдвэрлэлийг зогсоохыг анхааруулж, зах зээлд худалдаалахыг хоригложээ. Гэвч хэрэглээг хянах боломжгүй байгаа бөгөөд Пфизерээс тус эмтэй төстэй Нитарсон эмийг үйлдвэрлэсээр байгаа юм.

Тус тахианы маханд агуулагдаж буй хүнцэл нь хүний биед маш хортой. Ийм төрлийн хүнс хэрэглэснээр ураг болон бага насны хүүхдэд мэдрэлийн гажиг үүсэх, бөөр, давсаг, элэгт муугаар нөлөөлөх, зүрх судасны өвчин, чихрийн шижин үүсгэх аюултай. Түүнчлэн жирэмслэлтэд ч сөргөөр нөлөөлдөг байна.


  1. 14.39.193.* Зочин 2015-11-02 01:06
    Ene n yag USA taxianii max mon uu tegsen bol amerikchuud bugd l uxsen baigaa bizdee. Deer n nemj xelexed xen negnii yavuulgaar iim temeg uym bichuxee bolio mongold bas shinjilgeenii laboratori gej uym baidag shuu taxianii max ideed ovchin tuslaa gej sonsoogui l uym b xarin uxriin max ideed brutselez, shulxii ovchin tussan gej duulsiin bainaa