Нийгэм

Эцэг, эх асран хамгаалагч нарт зөвлөж байна

М.Энхмаа
2015-06-10 01:36

ЕБС-ийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн зуны амралт эхэлснээр хүүхдийн амь нас, эрүүл мэнд, эрх ашиг хохирохоос урьдчилан сэргийлэх, болзошгүй осол, гэмтлээс хамгаалах талаар эцэг эх, асран хамгаалагч нар анхаарлаа илүү ихээр хандуулах хэрэгтэй болдог.

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас дараах зөвлөмжийг гаргасан байна.

Үүнд:

- Хүүхэд өдөржин гэрт байгаа гэдгийг бодолцож аль болохоор зуны амралтыг нь үр бүтээлтэй өнгөрөөх тал дээр анхаарч, тэднийг юу хийж байгаа, ямар хүүхэдтэй үерхэж, нөхөрлөж байгаад байнгын анхаарлаа хандуулах

- Байр, орон сууцныхаа тагт, цонхны бэхэлгээг заавал хийх. Ялангуяа 2-оос дээш давхарт амьдарч байгаа нөхцөлд бага насны хүүхдийг цонх, тагтаар хэт тонгойж болохгүй, унаж болзошгүй, амь насанд нь аюултай гэдгийг тогтмол хэлж сануулах

- Бага насны хүүхдийг гэрт нь аль болохоор цоожилж орхихгүй байх. Гал түймэрт өртөх, тог цахилгаан аюултай гэдгийг ойлгуулж, галын аюулгүй байдлыг хангах

- Гэрт үлдэж байгаа хүүхдээ айл хөршийн хүндээ захиж үлдээх, хүүхэд ганцаараа байгаа гэдгийг хэлж мэдэгдэх

- Урин дулаан цаг эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийг гол ус руу ганцааранг нь явуулахгүй байх, гол усны аюулын талаар хэлж анхааруулах

- Гэр, хашааны хаалгыг түгжиж байх. Танихгүй хүнд хаалгаа нээж өгөхгүй байх, зальт этгээд, гэмт хэрэгтэн байж болзошгүй гэдгийг хүүхдэд тогтмол сануулах

- Зуны улиралд байрны гадна, гудамж талбайд тоглож байгаа хүүхдийн унадаг дугуй болон гар утас, эд зүйлийг булааж зугтах, дээрэмдэх гэмт хэрэг гардагтай холбогдуулан хүүхдээ    ганцааранг нь гаргахгүй байх

- Хэрвээ танайх нохой тэжээдэг бол нохойгоо хамгаалалтын хошуувч, уяатай авч гарах, хүүхэд урж гэмтээхгүй байх бүх талын арга хэмжээг заавал авах

Мөн  хүүхдийн эрхийг зөрчиж байгаа хүмүүс болон хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдийн талаар мэдээллийг

Цагдаагийн байгууллагын 102, 96549395, 94301666, 89535007, 93022570, 70122602

Хүүхдийн төлөө үндэсний газрын 108                                                                   

дугаарын утаснуудадд яаралтай мэдэгдэж байхыг зөвлөсөн байна.