Дэлхийд
Хонконгийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Улаанбаатарыг сурталчилна

2015-06-10 04:26
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “МИАТ” ХК, “Жуулчин”, “Нью Жуулчин” компаниуд хамтран 6 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулах Хонконгийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцоход бэлэн болжээ.
Үзэсгэлэнд 49 орны 483 байгууллага оролцож байгаа бөгөөд 4 өдөр үргэлжлэх аж. Эхний өдөр мэргэжлийн байгууллагуудад, дараагийн өдрүүдэд олон нийтэд нээлттэй болно. Нийслэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх 'Найрсаг Улаанбаатар' хөтөлбөрт хөрш орнууд, шууд нислэг бүхий хотууд руу чиглэсэн гадаад сурталчилгааг идэвхжүүлэх зорилт тавьсны дагуу үзэсгэлэнгийн төв хэсгийн 18 метр квадрат талбайд Монгол улс, Улаанбаатар хот гэсэн талбайг тохижуулан оролцох юм байна.