Дэлхийд

3800 жилийн настай баримал олджээ

О.Намуун
2015-06-10 05:27

Перу улсын судлаач эрдэмтэд 3800 жилийн өмнөх эртний Каралын үеийн баримлыг олжээ. Уг шавар баримал Хойд Перугийн эртний Вичама хотод байрлах нэгэн барилгаас олджээ. Вичама хот бол өнөөдрийн маш чухал археологийн судлагдахуунуудын нэг юм.

Албаны хүмүүс уг баримлыг шинэ байшин сүндэрлүүлэхээс өмнө шашны ёс заншилд хэрэглэдэг байсан байж магадгүй гэж үзэж байгаа аж.

Тэдний олсон цагаан, хар, улаан өнгөтэй нүцгэн эрэгтэй, эмэгтэй хөшөө нь улс төрийн эрх мэдлийг илэрхийлдэг. Харин гурав дахь 28 хуруутай, нүүрэн дээрээ улаан цэгтэй баримал удганыг илэрхийлдэг байна. Түүнчлэн судлаачдын баг шар, цэнхэр, улбар өдөнд боогдсон эмэгтэй хүний хоёр толгой хэсгийн баримлыг малтаж гаргажээ.

Каралын иргэншил 5000 жилийн өмнө Перугийн Суп хөндийд амьдарч байсан түүхтэй. Алдарт пирамид, хонхгор амфитеатр зэрэг тэдний үеэс үлдсэн эртний архитектурын олдворууд Перуд олон байдаг байна.