Дэлхийд

15 настай хүү дэлхийгээс 1000 гэрлийн жилийн зайд орших нэгэн шинэ гарагийг нээжээ

О.Намуун
2015-06-10 23:12

Английн Том Вагг гэх 15 настай хүү дэлхийгээс1000 гэрлийн жилийн зайд, манай нарны системийн гадна орших нэгэн шинэ гарагийг нээн илрүүлжээ. Тэрээр Английн Кийл Их сургуульд ажиллаж байхдаа энэхүү нээлтийг хийсэн бөгөөд хамгийн залуу одон оронд дурлагч юм.

Одон орон судлаачид нарны системээс гадуурх, энэ төрлийн гарагийг ердөө 20-д жилийн өмнөөс л нээж эхлээд байгаа билээ. Тус гараг нь 90-д оны дунд үед нээсэн нарны системээс гадуурх гарагуудтай тун төстэй боловч харагдах байдал нь бусдаасаа маш өөр, одон орон судлаачдыг огт харж байгаагүй тэс өөр төрлийн гараг байжээ.

Энэхүү шинээр нээгдсэн гараг хэмжээгээрээ халуун Бархасбадьтай адил. Гэхдээ уг гараг эцэг одоо тойроход ердөө 2 өдөр л зарцуулдаг бол Бархасбадь гараг нарыг 4272 өдөр тойрдог билээ.