Бусад

Монгол хэлний сургалтын нэр томьёоны тухай хэлэлцүүлэг өнөөдөр болно

Bolor Rose
2015-06-10 23:44

 

“Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиол, монгол бичгийн сургалтад хэрэглэж буй нэр томьёоны хэрэглээ, түүнийг журамлан тогтоох нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр болно. Энэхүү хэлэлцүүлгийг МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол хэлний тэнхим, Утга зохиол-сэтгүүл зүйн тэнхим, МУБИС-ийн Монгол судлалын төв, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа билээ. Хэлэлцүүлгийн үр дүнгээр ЕБС-ийн монгол хэл, уран зохиол, монгол бичгийн шинэчилсэн цөм хөтөлбөрт хэрэглэх нэр томьёог журамлан тогтоох юм байна. Тус хэлэлцүүлэгт доктор Ц.Өнөрбаян, доктор М.Базаррагчаа нар “ЕБС-ийн суурь болон бүрэн дунд боловсролын монгол хэлний сургалтад хэрэглэж буй нэр томьёо, түүнийг оновчтой тогтоох арга зам”, доктор С.Энхбаяр “ЕБС-ийн суурь болон бүрэн дунд боловсролын уран зохиолын сургалтад хэрэглэж буй нэр томьёо, түүнийг оновчтой тогтоох арга зам”, докторант Т.Энхтуяа “ЕБС-ийн бага боловсролын монгол хэл бичгийн сургалтад хэрэглэж буй нэр томьёо, түүнийг оновчтой тогтоох арга зам”, доктор Ү.Ариунболд “ЕБС-ийн монгол бичгийн сургалтад хэрэглэж буй нэр томьёо, түүнийг оновчтой тогтоох арга зам” зэрэг илтгэлүүд хэлэлцүүлж монгол хэл бичгийн эрдэмтэд санал бодлоо солилцох ажээ.