Улсын их хурал

Монгол улсын эдийн засаг, нийгэм хөгжих чиглэл тодорхой боллоо

М.Энхмаа
2015-06-11 01:07

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар “Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхийн дэмжлэгээр баталллаа.

Уг төслөөр Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, макро ЭЗ-ын бодлогыг сайжруулж хүндрэлийг даван туулах, бодит салбарын өсөлтийг дэмжиж, салбар тус бүрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх  арга хэмжээг хэрэгжүүлэх ажээ.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд нийт 3839.8 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгагдсанаас  

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 233.9 тэрбум төгрөг

Хөгжлийн банкны санхүүжилтээр 110.0 тэрбум төгрөг

Гадаад эх үүсвэрээс 267.0 тэрбум төгрөг

Төр хувийн хэвшлийн түншлэлээр 3,189.0 тэрбум төгрөг

Бусад эх үүсвэрээс 39.9 тэрбум төгрөгийг

тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.