Бусад
“Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт 2015″ болно
2015-06-11 01:36
Монгол Улсад хөрөнгө оруулагчдыг татах, бизнесийг дэмжих зорилгоор Монголын эдийн засгийн форум” ТББ-аас “Mongolian business summit”-г жил бүр зохион байгуулдаг. Тэгвэл энэ жилийн “Монголын Бизнесийн Дээд Хэмжээний уулзалт 2015” 6-р сарын 18-20-ны өдрүүдэд "Их тэнгэр" цогцолборт болох аж
ээ. Тус уулзалтад уул уурхай, аялал жуулчлал, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарынхан оролцохоос гадна гадаадын хөрөнгө оруулагчид уригдан оролцох юм.
Өнгөрсөн жил уг дээд хэмжээний уулзалтад Австрали, БНХАУ, ХБНГУ, Энэтхэг, Япон, ОХУ, АНУ зэрэг 20 гаруй орны 80 гаруй гадаадын хөрөнгө оруулагчид оролцож байжээ.