Бусад

Чингисийн талбайн баруун талд автобус зогсоно

М.Энхмаа
2015-06-11 02:49

Дулааны шугамын өргөтгөлийн ажилтай холбогдуулан энэ сарын 2-оос 8 сарын 14-ний өдөр хүртэл Энхтайваны өргөн чөлөөний замыг хэсэгчилж хаахаар болсон.

Энэ хугацаанд 32 чиглэлийн 420 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орж троллейбусны 4 чиглэлийн 45 хэрэгслийн үйлчилгээ түр зогсжээ. Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөн хязгаарлагдах үед Сөүлийн гудамжаар, Самбуугийн гудамж, Жуулчны гудамж, Сүхбаатарын гудамжаар нийтийн тээвэр үйлчилж байгаа юм байна. 

Авто зам хаагдах үед нийтийн тээврээр хэвийн зорчих эрэлтийг хангахын тулд  Сүхбаатарын гудамж буюу Чингисийн талбайн баруун талд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр орчим нийтийн тээврийн үйлчилгээний 2 түр зогсоол гаргаж тэмдэглэгээг тавьжээ.