Ухаалаг төхөөрөмжийн тухай таны мэддэг худал "үлгэрүүд"
Ухаалаг гар утас, зөөврийн компьютер гэх мэт төхөөрөмжүүдийг ашиглахад бидэнд мэдэхгүй маш олон асуудлууд тулгардаг. Үүнтэй холбоотой мэдээллүүд хаа сайгүй гарч байдаг ч аль нь үнэн болохыг мэдэх хэцүү. Тэгвэл бид танд технологийн талаарх худал үлгэрүүдийг залруулж өгье.
Mac компьютер вирустдэггүй - Мэдээж Аpple-н компьютерууд "хоролмаа"-д өртөлгүй л яахав. Гэхдээ Windows-н компьютерууд шиг тийм ч эмзэг биш. 2012 онд Mac-н мянга мянган компьютерууд Trojan-д өртсөнөөр тэд маркетингаа өөрчилсөн юм.
Шөнөжин утсаа цэнэглэж хоновол батарей нурна - Үнэндээ яг ч батарей нурдаг гэх баталгаа байхгүй. Ялангуяа сүүлийн үеийн ухаалаг утаснууд лити-ион баттерейтэй болсон. Энэ нь хангалттай цэнэглэгдсэн үед зогсоох хангалтай ухаалаг гэсэн үг.
Утасныхаа батарейг бүр мөсөн дуусгаж байж цэнэглэх хэрэгтэй - Батарей дуусахаасаа өмнө цэнэгээ барьж, өөрийгөө эргүүлэн нөхөх тодорхой мөчлөгтэй байдаг. Батарей үргэлж энэ мөчлөгөө хэрэглэдэг бол амархан муудаж, цэнэгээ алддаг болдог.
Өндөр нягтаршилтай ухаалаг утас бусдаасаа дээр - Хүний нүд хамгийн ихдээ инч бүр нь 300 пикселээс их нягтаршилтай дэлгэцийг л ялгаж харах чадвартай. Тиймээс зарим эрдэмтэд ухаалаг утсанд нягтаршил ихтэй дэлгэц хэрэггүй гэж үздэг.
iPad-н цэнэглэгчээр iPhone-г цэнэглэж болохгүй - Үүнийг залруулахад тун хэцүү. Учир нь Apple-ийн албан ёсны веб сайт дээр 12 ваттын Ipad адаптер-аар Iphone болон Ipad хоёуланг нь цэнэглэх боломжтой гэж бичсэн байдаг. Гэвч үүсгэн байгуулагч Стев Сандлер ингэж цэнэглэх нь батарейг жилийн л настай болгоно гэсэн юм.
Компьютертэйгээ ойр соронз байлгах нь бүх датаг устгадаг - Техникийн хувьд энэ үнэн. Соронзоор уян дискийг хялбархан арчиж болдгийг та мэдэх байх. Гэхдээ компьютерийн хатуу дискийг арчихын тулд танд үнэхээр, үнэхээр том соронз хэрэгтэй.
Гар утас тархины хорт хавдар үүсгэдэг - Гар утас хорт цацраг ялгаруулж, хүний биед сөрөг нөлөөтэй гэгддэг ч яг тархины хорт хавдар үүсгэдэг гэх баттай нотолгоо одоогоор байхгүй байна.
Сүлжээний зураас их байх нь дуудлага хүлээн авахдаа сайны дохио - Сүлжээний зурааснууд таныг гар утасны цамхагтай хэр ойрхон байгааг л ердөө харуулна. Утасны интернет, дуудлага хүлээн авах чадвар зэрэг нь өөр олон зүйлсээс шалтгаалдаг.
-
150.129.143.*
Irgen Bold
2015-06-11 23:12
Утасныхаа цэнэгийг бүрмөсөн дуусгаж цэнэглэнэ гэсэн хэсгийг ойдгосонгүй найруулгын алдаа байх шиг байна0 0 Хариулах