Бусад
Нөхөрлөлийг "амьдруулсан" эзэд
2015-06-11 07:04
Энэ 2 хүн өндөр нам, өргөн бүдүүн, зэрэг зиндаа хамааралгүйгээр хүүхэд наснаасаа өдий хүртэл 50 гаруй жил нөхөрлөсөн найзууд, андууд ажээ. Тус тусын эхнэр хүүхэд, гэр бүлтэй боловч, амьдралд олон асуудлууд тохиолдож байсан ч тэдний нөхөрлөлд юу ч саад болоогүй гэнэ. Намхан дээлтэй нь Лувсан. Тэрээр 1994 онд ОХУ-д ганзагын наймаа эрхэлж яваад оросуудад дээрэмдүүлж, амиа алдах аюул дээр байхад найз Галжамц /Том биетэй / нь найзыгаа аварч орос залуучуудаас хөрөнгийг нь авч өгсөн гавъяатай ажээ. Харин 2015 онд Галжамцын элэгний хагалгаанд найз Лувсан нь элэгээ өгсөн байна. Ийнхүү тэд жинхэнэ нөхөрлөлийн үнэ цэнийг амьдралаараа нотлон харуулжээ.