Нийгэм

Өнөөдөр Хүүхдийн Хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдөр

Bolor Rose
2015-06-12 01:21

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас жил бүрийн энэ өдрийг  дэлхий нийтээр хүүхдийн хөдөлмөрийн нөхцөл байдалд анхаарал хандуулж, түүнийг устгахад бүх нийтийн дэмжлэгийг бий болгохын төлөө Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдөр болгон 2002 оноос эхлэн тэмдэглэх болжээ.  Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын гишүүн орнууд 2016 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах зорилт тавьсан бөгөөд зорилтдоо хүрэхийн тулд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатайг сануулах зорилготойгоор энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ жил “Хүүхдийн хөдөлмөрт ҮГҮЙ гэж хэлье- Чанартай боловсролд ЗА гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх ажээ.