Монголд ажиллаж буй Хойд Солонгосын иргэдийн эрх зөрчигдөж байна гэв

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Монгол улс стандартад нийцээгүй нөхцөл байдалд Хойд Солонгосын иргэдийг хүчээр ажиллуулж байна хэмээн мэдэгдлээ. Тус байгууллагын Азийг хариуцсан албаны харилцааны ахлах ажилтан Софи Фишер:
"Монгол дахь Хойд Солонгосын ажилчдын эрх зөрчигдөж байна. Тэдний цалин хугацаандаа буудаггүй, ахдахдаа цалингаа сануулж, анхааруулж байж авдаг. Монгол улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Албадан хөдөлмөр эрхлүүлэхийн 29-р конвенцод гарын үсэг зурсан бөгөөд Улаанбаатар хот үүргийнхээ дагуу албадан хөдөлмөр эрхлүүлэхээ зогсоох ёстой." гэв.
Энэ асуудлаар Upi.com сайтын мэдээлснээр Хойд Солонгос улс Ойрхи Дорнод, Орос, Монгол болон бусад олон оронд ажиллах хүчин илгээж жилдээ л 1,8 тэрбум доллар олдог байна. Түүнчлэн манай нэхмэлийн үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт ойролцоогоор 2000 орчим Хойд Солонгос иргэд ажиллаж байгаа тухай мэдээлэл тус сайтад гарчээ. Мөн Өмнөд Солонгосын "Ионхап" агентлаг Монгол болон Хойд Солонгос улс 5 жилийн ажиллах хүчин илгээх гэрээтэй
тухай мэдээлсэн байна.
-
90.27.6.*
zochin
2015-06-12 21:27
Ehleed mongolchudda ajiltai bolgooch tamin ee0 0 Хариулах