Улсын их хурал

Нийслэлийн татварын тухай хуулийг дахин хэлэлцэнэ

М.Энхмаа
2015-06-12 02:29

Чуулганы завсарлагатай холбогдуулан Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг үдээс хойшийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.

Өмнө нь уг хуулийн төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцэх явцад олонхийн дэмжлэг авч чадаагүйгээс анхны хэлэлцүүлгийг дахин хийсэн юм.

Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн товч мэдээллийг хүргэе.

Албан татвар тооцох үнэлгээг борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд үндэслэн тооцно. Ингэхдээ үнийн дүнгийн 0-1.0 хувиар тооцож ногдуулна

Эрүүл мэнд, боловсрол болон төрийн байгууллагын үзүүлж байгаа үйлчилгээг нийслэл хотын албан татвараас чөлөөлнө

Албан татвар суутгагч нь нийслэлийн нутаг дэвсгэрт бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн хувь хүн, хуулийн этгээд байна

Суутгагчаас бараа, ажил үйлчилгээг худалдан авч буй хувь хүн, хуулийн этгээд нь хотын татвар төлөгч байна

Үнийн дүнг тодорхойлох боломжгүй бараа, ажил, үйлчилгээнд албан татвар тооцох үнэлгээг зах зээлийн бодит үнэд үндэслэн тооцно

Албан татвар суутгагч нь татварыг дараа сарын 10-ны дотор төрийн сангийн дансанл шилжүүлнэ. Тайлангаа дараа улирлын эхний сарын 20-ны дотор харьяалах татварын албанд тушаана

Нийслэлийн албан татварын хувь хэмжээг НИТХ-аас 0-1.0 хувийн хязгаарт багтаан батална. НИТХ нь татварын хувь хэмжээг "0" байхаар тогтоох бүрэн эрхтэй