Байгалийн баялгийн орлогоос хойч үедээ үлдээх тухай хуулийг дахин боловсруулжээ
УИХ-ын дарга З.Энхболдод Монгол Улсын ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн иргэний оролцоо, ЭЗ-ийн бодлогын зөвлөх Л.Дашдорж өргөн барьжээ.
Ерөнхийлөгчийн иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж энэ төслийг анх 2014 оны 09 дүгээр сард өргөн барьсан бөгөөд өнөөдөр хобогдох хуулиудад өөрчлөлт орсонтой холбогдуулан дахин боловсруулсан болохоо танилцуулсан юм.
Энэхүү хуулийн төслийг мэргэжлийн судлаачдын зөвлөмж, бусад улсын хууль эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судлах замаар өөрийн орны онцлогт тохируулан боловсруулжээ.
Ингэснээр Монгол Улсын газрын хэвлийд байгаа их хэмжээний ашигт малтмал, эрдэс баялгийн олборлолтоос бий болох төсвийн орлогоос зарим хэсгийг ирээдүй хойч үеийнхэн, бидний үр хүүхдүүдэд үлдээх боломж бий болох юм байна.