Бусад

Шуурхай мэдээ: Өнөө шөнө ундны ус хаана

Bolor Rose
2015-06-12 06:18

Цэвэрлэх байгууламжийн засварыг маргаашийн үүрийн 03.00 цагаас хийхээр болсон. Тэгвэл энэхүү ажилтай холбогдуулан өнөөдрийн 22.00 цагаас маргааш өглөөний 08.00 цаг хүртэл орон сууцны усыг хязгаарлахаар болжээ. Харин ус хамгийн их ашигладаг томоохон үйлдвэрүүдийн усыг засвар хийж дуустал буюу амралтын өдрүүдэд хаах ажээ. Иймийн тул иргэд ундны хэрэглээний усаа нөөцлөхийн сацуу засварын өдрүүдэд ус бага хэрэглэхийг холбогдох байгууллагаас анхааруулж байна.