Спорт

Буянт-Ухаа сургуулийн сурагчид чөлөөт цагаа идэвхтэй өнгөрөөх газартай болжээ

М.Энхмаа
2015-06-12 07:20

Хан-Уул дүүргийн 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан олон бүтээн байгуулалт хийж байгаа юм байна.

Энэ бүтээн байгуулалтынхаа хүрээнд өнөөдөр Буянт-Ухаа цогцолбор сургуулийн сурагчид спортоор хичээллэж, чөлөөт цагаа идэвхтэй, хөгжилтэй өнгөрөөх газартай болжээ.

Буянт-Ухаа цогцолбор сургуулийн 1.2 га талбайд биеийн тамир чийрэгжүүлэлтийн талбайг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн байна. 

Дээрх чийрэгжүүлэлтийн талбай нь :

44 мм х 22 мм харьцаатай хиймэл зүлгэн хучилттай хөлбөмбөгийн талбай

Талбайг тойрсон гүйлтийн эгнээ зам

Үзэгчдийн суудал бүхий, 28 х 15 м харьцаатай зориулалтын тусгай зөөлөвч бүхий резинэн будгаар будсан сагсан бөмбөгийн талбай

18 х9м харьцаатай гар бөмбөгийн талбай

45х9,5м харьцаатай эко хавтан бүхий авто зогсоолтой юм. 

Мөн талбайн бусад хэсэгт ногоон байгууламж, мод бут, хүүхдийн тоглоом, явган зам, хогийн сав, гэрэлтүүлэг зэрэг тохижилтын элементүүдийг хийжээ.