Дэлхийд

Нийлбэр дүнгээрээ 194 настай хос хуримаа хийлээ

О.Намуун
2015-06-14 23:02

Их Британийн хосууд дэлхийн рекордыг эвдэж хурим хийсэн хамгийн хөгшин хосууд боллоо. Тэдний нас нийлбэр дүнгээрээ 194 жил, 281 өдөр болж Гиннесийн амжилтыг тогтоосон байна. Тэд хуримаа нөхөр Жорж Киркбигийнхээ 103 насны төрсөн өдрийг тохиолдуулан хийсэн ажээ. Хуримд Гиннесээс 50 гаруй төлөөлөгч, хүндэт зочид хүрэлцэн ирж оролцсон байна.

Жорж Киркби 1912 онд Лондонд төрсөн. Залуудаа тэрээр алдартай боксчин байсан төдийгүй 60 тулаанд ялалт байгуулж байсан түүхтэй. 1933 оноос "Royal Air Force"-д биеийн тамирын багшаар ажиллах болжээ. Харин эхнэр Дорен Лаки 1923 онд Брикстонд төрсөн бөгөөд насаараа түргэн бичээчээр ажилласан байна. 

Хосууд 1988 онд гэр бүл болон хамт амьдарч эхэлсэн ч 27 жилийн дараа ийнхүү анх удаа хуримаа хийж буй юм. 

 


  1. 59.153.113.* Зочин 2016-03-13 13:32
    БАЯР ХҮРГЬЕ