Бусад

Гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах ажлын зураг төслийг боловсруулна

М.Энхмаа
2015-06-15 00:19

Нийслэлийн Засаг дарга Э.Бат – Үүл “Зураг төсөв боловсруулах ажлыг зохион байгуулах тухай” захирамж гаргажээ.

Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөнөөс хэрэгжүүлэх

  • Гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах зураг төслийн жагсаалт
  • Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамжийн зураг төслийг тус тус баталсан байна.

Ингэхдээ нийт 7 дүүргийн 65 байршилд гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах зураг төсөлд 200 сая төгрөг, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамжийн зураг төсөлд 150 сая төгрөгийг тус тус төсөвлөжээ.

Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ –ын  Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгасан байна.

Мөн батлагдсан төсөл арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар болон Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болгосон байна.