Нийгэм

Цэргийн албан хаагчдыг хямд орон сууцаар хангана

М.Энхмаа
2015-06-15 00:32

Төрийн Орон Сууцны Корпораци, Монгол Улсын Батлан Хамгаалах Яам хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.

Ингэснээр ТОСК болон төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны төсөл хөтөлбөрүүдэд хамтрах, бүтээн байгуулалт явагдаж буй газар нутагт байрлах барилга инженерийн ангиудтай хамтран ажиллах юм байна.

Санамж бичгийн зорилго нь цэргийн алба хаагчийг хямд үнэтэй орон сууцаар хангах өөрийн эзэмшлийн орон сууцтай болгох зорилтыг хэрэгжүүлэхэд Талуудын хамтран ажиллах зарчим, хэлбэр, чиглэлийг тодорхойлоход оршиж байгаа ажээ.

Хамтын ажиллагааны хүрээнд :

- “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын орон сууцнаас цэргийн алба хаагчдын хэрэгцээнд хуваарилах

- “Эко шинэ яармаг”, VII хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд цэргийн алба хаагчийн хотхон, байрууд байгуулах

-  Аймаг бүрт хэрэгжиж байгаа "1000 айлын орон сууц хөтөлбөр”-ийн орон сууцнаас цэргийн алба хаагчдад хуваарилахаар

төлөвлөсөн байна.