Нийгэм

Налайхын Захирагчийн сонгуульд олонхийн санал авсан хоёр нэр дэвшигч дахин өрсөлдөнө

Bolor Rose
2015-06-15 00:42

Налайх хотын Захирагчийн сонгууль өчигдөр болж, 22.00 цагт албан ёсоор санал хураалт дууссан. Сонгуулийн нэрсийн жагсаалтад нийт 23 215 сонгогч бүртгэгдсэнээс 10 540 нь буюу нийт сонгогчдын 51 хувь нь саналаа өгчээ. Нийт  8 хүн өрсөлдснөөс  Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш. Хаан 30.9 хувь,  бие даан нэр дэвшигч  Ц.Минжинхүү 20.3 хувь , Д.Батбаатар 16,7 хувь, Д.Цогоо 9,9 хувь, Н.Мандуул 5,2 хувь, Б:Ганболд 4,4 хувь, Г.Болдбаатар 2,9хувь, 7-р хорооны Иргэдийн нийтийн хурлаас нэр дэвшигч Б.Баяндэлгэр 9,3 хувийн санал тус тус авчээ. Нэр дэвшигчдийн авсан саналын хувь 50 хувьд хүрээгүй тул хамгийн өндөр саналтай  Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Шаравхааны Хаан, бие даан нэр дэвшиж буй Цэдэнбалжирын Минжинхүү нарын хооронд дахин сонгуулийн тов зарлахаар болсон байна.   

 


  1. 202.131.228.* Хаан бол Налайх хотын төлөө юм хийх хүн байгаа юм даа.Насаараа л Налайхад байсан хүн. 2015-06-15 09:52
    Хаан