Бусад
Юуг ч компьютерийн гар болгож чадах цоо шинэ технологийг бүтээжээ
2015-06-15 02:47
Цахилгааны инженер, тоглоом зохион бүтээгч Жэй Силвер MaKey MaKey-ийн үүсгэн байгуулагч бөгөөд юуг ч компьютерийн гар болгож чадах цоо шинэ технологийг бүтээжээ. Үүний тусламжтай бананаар тоглоом тоглож, шатаар төгөлдөр хуур ч дарах боломжтой
болох юм. Түүний бүтээсэн Makey Makey буюу өөрөө бүтээх электроник багаж нь холболтын хавтан, usb холбогч бөгөөд хөрвүүлэгчээс бүтдэг байна. 2012 онд тэрээр Кикстартер кампанит ажлыг эхлүүлж, энэхүү технологио зохион бүтээсэн ажээ. Харин тус багаж нь санаснаас нь илүү амжилтад хүрч 11,000 ивээн тэтгэгчдээс хагас сая ам.доллар хөрөнгө оруулалт аваад байгаа юм.