Бусад

Загасчлах хорионы хугацаа маргааш дуусна

Bolor Rose
2015-06-15 02:59

Загасчлах хорионы хугацаа маргааш дуусна. Амьтны тухай хуулиар агнуурын загасыг жил бүрийн дөрөвдүгээр сарын нэгнээс зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл барихыг хориглодог. Энэ үед загас түрсээ шахдаг учраас барихыг хориглодог аж. Харин хориглосон хугацаанд загас барьвал нөхөн төлбөр, торгууль төлнө. Зэвэг барьсан тохиолдолд ширхэг тутамд 34 мянган төгрөг, Сибирь, Хадран баривал нэг ширхэг тутамд 8000 төгрөгийн нөхөн төлбөрийг төлөхөөс гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль төлдөг ажээ.